СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдрийн дотор бэртэж, гэмтсэн 320 гаруй хүний ихэнх нь цана, чарганаас унасан тохиолдол байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдрийн дотор бэртэж, гэмтсэн 320 гаруй хүний ихэнх нь цана, чарганаас унасан тохиолдол байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ амралтын өдөр 321 хүн осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ.

Тус төвийн мэдээлснээр амралтын өдрүүдэд нийт ослын дийлэнх нь цана, чарганаас унаж бэртсэн бэртэл гэмтэл эзлэх болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн байна. Иймд агаар салхинд гарахдаа болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.