ВИДЕО: Манай улсад вакцин нийлүүлэхээр болсон Энэтхэгийн үйлдвэрт гал гарчээ

ВИДЕО: Манай улсад вакцин нийлүүлэхээр болсон Энэтхэгийн үйлдвэрт гал гарчээ

Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинаа сайн санааны дохио болгон манай улс руу үнэ төлбөргүй экспортлохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр 14:00 цагийн орчимд/орон нутгийн цагаар/ Энэтхэгийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч компани болох Пуна хотод байрладаг "Serum Institute"-д их хэмжээний гал гарч, одоо ч гал сөнөөгчид ажилласаар байна. Галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байгаа бөгөөд барилга дотор байсан гурван хүнийг аварчээ. Тус үйлдвэр нь Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн “AstraZeneca” компанийн “Covishield” гэх вакциныг үйлдвэрлэж байсан юм. Албаны хүмүүсийн хэлж буйгаар “Covishield”-ийн үйлдвэрлэлийн хэсэг нь аюулгүй байгаа бөгөөд галд өртөөгүй байна гэж мэдээлээд байна.

Энэ долоо хоногт “The Print”агентлагийн мэдээлснээр Энэтхэг улс өөрийн Анагаах ухааны судалгааны төвд бүтээж буй “Коваксин” гэх вакцинаа Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврик зэрэг 7 оронд, харин “Ковишиелд” гэх вакциныг Бутан, Афганистан улсууд руу илгээхээр шийдвэрлэж, шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдээд байсан юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

7 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө