Гэртээ очиж хоносон ХӨСҮТ-ийн лаборант эмчийн хүүхдээс халдвар илэрсэн үү

Гэртээ очиж хоносон ХӨСҮТ-ийн лаборант эмчийн хүүхдээс халдвар илэрсэн үү

Өчигдөр /2020.12.15/ 11:00 цагт болсон Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр коронавирусийн халдвар Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг халдварын тохиолдол батлагдлаа гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн хоёр халдварын нэг нь "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн жолооч байсан талаар бид мэдээлсэн. Учир нь тэрээр зочид буудалд тусгаарлагдаж байсан бөгөөд давтан шинжилгээгээр хариу нь “эерэг” гарсан байдаг. (Түүний мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. )

Тэгвэл нөгөө нь ХӨСҮТ-ийн лаборант эмчийн хүүхдээс илэрсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр “Манай лаборантаас халдвар илэрсэн. Энэ хүн тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лабораторид ирсэн сорьцыг дугаарлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус ажилтан тусгаарлалтаас гарч гэртээ очиж нэг хоносны дараа халдвар илэрсэн. Бид ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад халдвар илрээгүй” гэж мэдэгдэж байсан юм. Иймд дээрх мэдээллүүдээс үзвэл, өчигдөр халдвар илэрсэн гэх хоёр хүний нэг нь, өмнө нь халдвар авсан гэдэг нь тогтоогдсон гэх ХӨСҮТ-ийн лаборант эмчийн ойрын хавьтал болох түүний хүүхэд байх талтай байна.