Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 275 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 170.000 орчим сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагддаг байна. Үүнтэй холбогдуулан НМХГ-аас 237 төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн цайны газар, үдийн цай хөтөлбөрт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар:
- Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь зориулалтын, 59 буюу 42.7 хувь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь цайны газаргүй;
- Төрийн бус өмчийн 117 сургуулийн 21 буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй;
- Нийт цайны газруудын 67 буюу 28.2 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй;
- Хан-Уул дүүргийн Ромашка, Глобал их оюун , 76, 80, 105, 129, 67, 134, 143, 124, 122, 42, 123 дугаар сургуулийн үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хоол үйлдвэрлэлийн хэсэгт нүдэнд харагдах шавж /ялаа/ ихтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, цэвэрлэгээний багаж хэрэгсэл, алчуурыг цэвэрлэж, халдваргүйжүүлдэггүй, хүнсний түүхий эдийг угаах цэггүй, хоолны газарт ажлын сав суулгыг дахин бохирдох нөхцөлд хадгалдаггүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан байна.
НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн 275 сургуульд хяналт, шалгалт хийхээс одоогоор 237 буюу 77 хувийг хамруулаад байгаа аж.