Орчин үеийн техник төхөөрөмж бүхий эрүүл мэндийг дэмжих төвтэй боллоо

Орчин үеийн техник төхөөрөмж бүхий эрүүл мэндийг дэмжих төвтэй боллоо

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, орчин үеийн шинэ техник төхөөрөмжтэйгөөр үйлчлэх таван давхар Эрүүл мэндийг дэмжих төв Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд нээлтээ хийж, ашиглалтад орлоо.

Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг барих ажлыг 2020 онд эхлүүлж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжид 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Дүүргийн төсөв болон орон нутгийн төсвөөс 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт шийдсэн аж. Тус төв нь 1957 онд баригдсан бөгөөд хуучны хоёр давхар барилга байсныг буулган шинээр барьж, дүүргийн 30 гаруй мянган иргэдэд амбулаториор 15 төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, 17 оношилгоо, 5 лабораторийн шинжилгээ хийх хүчин чадалтай.