Э.Батшугарын СУРТАЛЧИЛГАА шүүмжлэл дагуулав

Э.Батшугарын СУРТАЛЧИЛГАА шүүмжлэл дагуулав

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж ялагдсан ч дахин НИТХ-д нэр дэвшиж байна. Ингэхдээ мөн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. 

Тэгвэл түүний сонгуулийн сурталчилгаа олны шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр сурталчилгааны зургаа ууртай имижээр бүрдүүлж "Ярьж биш. Хийж харуулна" уриатайгаар явуулж буй нь хүмүүсийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. 

Иргэдийн хувьд "Энэ нь яавч улс төрчийн имиж биш" хэмээн бичсээр байна. 

МАХН-ын хувьд Нийслэл, орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд Ардчилсан нам, ШИНЭ-тай хамтран оролцож буй билээ.