Сангийн яамны ТНБД-ынх биш Ч.Хүрэлбаатар сайдын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулж байгаад баригдсан уу

Сангийн яамны ТНБД-ынх биш Ч.Хүрэлбаатар сайдын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулж байгаад баригдсан уу

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын ажлын өрөөнд долдугаар сарын 23-24-нд шилжих шөнө 04.00 цагт тус яамны хамгаалагч буюу төрийн тусгай хамгаалалтын албан хаагч нууцаар нэвтэрсэн хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэрээр баригдах үедээ “Би тагнуулын газрын ажилтан. Ажил үүргээ биелүүлж явсан" гэж тайлбарласан байдаг. Харин тагнуулын байгууллагаас тус яаманд ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсэн бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. 

Тэгвэл уг хэргийн тухай тэс өөр мэдээлэл МАН дотор яригдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтынх бус Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан өрөө рүү нэвтэрсэн аж.

Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилчид нь Тагнуулын ерөнхий газартай нягт хямтран ажилладаг. Тус байгууллагын ажилчид Төрийн ордон, Их тэнгэр, яамдад хамгаалалт хийдэг ч шатлан дэвшиж Тагнуулын байгууллагын ажилтан болдог уламжлалтай билээ. 

Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өрөө рүү нэвтэрсэн төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нь тагнуулч байх өндөр магадлалтай гэж МАН-ынхан хардаж байгаа аж. 

Төрийн тусгай хамгаалалтын ажилтан нь хулгай хийх гэж биш өмнө нь суурилуулсан чагнах төхөөрөмжөө солиж тавиад баригдсан. Ч.Хүрэлбаатар сайд өрөөндөө яамны камерын системээс тусдаа нууц камер байрлуулснаар уг хэрэг явдлыг бичлэгээр баталгаажуулсан. Бичлэгт нэг биш хүн байсан гэх "бор шувуу" Төрийн ордонд яригдаж байна. 

Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээр Тагнуулын ерөнхий газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан уу гэдэг хардлага гарч ирж байгаа юм. 

МАН-ын удирдлагын түвшний албан тушаалтны тушаалаар Тагнуулын ерөнхий газраас ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдээлэл хэдэн хоногийн өмнө гарсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уг хэргийг шалгуулахаар гомдол гаргаж, холбогдох баримтуудыг хүлээлгэн өгсөн гэж мэдэгдсэн.  Түүнийг чагнасан асуудлаар Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө