У.Хүрэлсүхийн “Чөлөөт зах зээл байхгүй болсон” гэсэн мэдэгдэлтэй холбоотой иргэдийн бичсэн хөгжилтэй 10 пост

У.Хүрэлсүхийн “Чөлөөт зах зээл байхгүй болсон” гэсэн мэдэгдэлтэй холбоотой иргэдийн бичсэн хөгжилтэй 10 пост

-У.ХҮРЭЛСҮХ: ХҮССЭН, ХҮСЭЭГҮЙ БИ ЗАСГИЙН ГАЗРЫГ УДИРДАЖ БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.09.07/ Гадаад харилцааны яаманд ажиллах үеэрээ “Чөлөөт зах зээл байхгүй болсон” гэж мэдэгдсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь Ардчилсан үзэл баримжаатай улсыг удирдаж буй Ерөнхий сайдын амнаас гарч боломгүй үг энэ юм.

        Тодруулбал тэрбээр “Засгийн газрын өр 7.2 тэрбум доллар. Монгол банкны өр хоёр тэрбум доллар. Арилжааны банкууд 2.2 тэрбум долларын өртэй.  Харин ахуй нэгж компаниудын зээл 18.2 тэрбум доллар байна. Монгол улсын гадаад өрийг аж, ахуй нэгж компаниуд тавьсан байгаа биз. Энэ өрийг мэдэх, хариуцсан нэгж Гадаад харилцааны яаманд байна уу. Зарим нэг компаниуд гадаадад өр тавиад Монгол улсыг чинь дампууруулах гэж байна. Засгийн газар, Гадаад яам мэдэхгүй. Ямар өр тавьж, харилцаа үүсгэснийг мэдэхгүй. Зах зээл гээд тарчихсан. Чөлөөт зах зээлийг л ярьдаг. Чөлөөт зах зээл байхгүй гэж ойлгож байгаа. Учир нь би Засгийн газрын тэргүүн. Хүссэн, хүсээгүй би энэ Засгийн газрыг удирдаж байгаа. Одоо төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн бүр хүссэнээ хийдэг зах зээл үгүй болсон. Дэлхий дээр байхгүй болсон” гэсэн.

Тэрбээр энэ мэдэгдлээ яг долоо хоногийн өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилтай танилцах үеэр уурхайчидтай уулзахдаа мөн хэлсэн.

Түүний долоо хоног бүр чөлөөт зах зээлийг хумина, төрийн бодлогоор зохицуулна гэж сануулж буй ҮЙЛДЭЛ нь хувийн хэвшлийнхэн болон иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Ардчилалын үнэт зүйл чөлөөт зах зээлийг үгүйсгэж коммунист дэглэмийг тогтоох гэсэн хүсэл сонирхлоо илэрхийллээ хэмээн иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шүүмжилж байна.

Ингээд Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд иргэдийн бичсэн хөгжилтэй 10 постыг хүргэж байна.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө