УИХ 11 байнгын хороотой үйл ажиллагаа явуулж байна

УИХ 11 байнгын хороотой үйл ажиллагаа явуулж байна

2016-2020 оны парламент нийтдээ 10 байнгын хороотой үйл ажиллагаа явуулж байсан. Тодруулбал, Өргөдлийн байнгын хороог татан буулгаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хороо гэж хоёр хуваасан.

Харин шинэ парламент нийтдээ 11 байнгын хороо буюу Аюулгүй байдлын байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Инноваци, цахим бодлогын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо үйл ажиллагаа явуулж байна. 




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө