С.Мөнхчулуун: Би НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа

С.Мөнхчулуун: Би НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа

Сонгинохайрхан дүүргийн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун 10 дугаар сарын 15-нд болох орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж иргэдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байсан. Тэгвэл тэрбээр уг сонгуулиас нэрээ татсанаа мэдэгджээ.

Энэ талаар түүнээс тодруулахад "Хотын дарга болж чадахгүй л бол НИТХ-д ажиллах шаардлагагүй юм байна гэж ойлгосон. Тиймээс нэрээ татсан" гэлээ 

Мөн өөрийн цахим хуудаснаа "Миний бие НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэнээ дуулгаж байна. НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд сонгогдсоноос хойш 4 жилийн хугацаанд тойргийнхоо иргэд, хороо, СӨХ, сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, өрхийн эмнэлэг, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхийг хичээж 20 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тойрогтоо хийж, хэрэгжүүллээ" гэжээ.

Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд мөн бие даан нэр дэвшсэн билээ. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө