Д.Сумъяабазар: Нэр дэвшигчдийг тодруулахдаа У.Хүрэлсүхийн хэлсэн зарчмыг баримталсан

Д.Сумъяабазар: Нэр дэвшигчдийг тодруулахдаа У.Хүрэлсүхийн хэлсэн зарчмыг баримталсан

Нийслэлийн МАН-ын хороо IV хуралдаанаа хийж, хуулийн хугацаандаа буюу өчигдөр /2020.09.06/ нэр дэвшигчдээ тодруулжээ.

Нэр дэвшигчдийн 33.3 хувь нь анх удаа НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 30 настай, хамгийн ахмад нь 56 настай дэвшигч байна.

Нэр дэвшигчдийг мэргэжлээр нь авч үзвэл эрх зүйч-10, улс төр судлаач-12, багш-4, инженер-5, эдийн засагч-5, нисгэгч-1, эмч-1, програмист-2, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн-5, хөгжлийн судлаач чиглэлээр мэргэжил эзэмшсэн-1 нэр дэвшигч тус тус байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе бидний өмнө ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН Нийслэл Улаанбаатар хотод 24 суудлаас 22-ыг буюу 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол МАН-ын их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан, айл гэрийн эзэн, ноён нуруу шиг байж чаддаг зангарагтай чанарыг нь сонгосон сонголт байсан. Агаарын бохирдлыг бууруулж, иргэдээ цар тахлаас хамгаалж чадсан, харь газраас иргэдээ авчирч чадсан хүнлэг, хариуцлагатай байдлыг сонгосон сонголт байсан. Цаашид нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна" гэлээ.

Түүнчлэн нэр дэвшигчдийг тодруулахдаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн зарчмыг баримтлахаас гадна хоёр удаагийн суурь судалгааг үндэслэж, олон удаагийн ярилцлагын үр дүнд, эмэгтэйчүүдийн квотыг хуулийн хүрээнд хангах зэрэг шаардлгагыг үндэслэн эдгээр нэр дэвшигчийг тодруулсан гэв.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчидтэй танилцана уу. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө