Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, өнжих болсноо мэдэгдлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Бүгдэд нь амжилт. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нэг дэвшихгүй, бусаддаа боломж олгож, өнжихөөр шийдлээ” хэмээн бичжээ. Тэрээр өмнө нь НИТХ Дахь Ардчилсан намын Бүлгийн дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.