ХӨШИГНИЙ АРД: Ардчилсан нам 27 нэр дэвшигчийг ДЭВШҮҮЛЖ ЯЛАГДАХ уу

ХӨШИГНИЙ АРД: Ардчилсан нам 27 нэр дэвшигчийг ДЭВШҮҮЛЖ ЯЛАГДАХ уу

-АН, МАХН, ШИНЭ НАМ ТОЙРГОО ХУВААХААР ТОХИРСОН УУ-

Нэг сар гаруйн дараа болох НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам 27 нэр дэвшигчийг л дэвшүүлнэ гэж эх сурвалж мэдээлэв. Хэрвээ энэ үнэн бол Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд ялагдах нь тодорхой болж байна гэсэн үг. НИТХ 41 суудалтай. Үүний 27 суудалд нь Ардчилсан нам ялалт байгуулах нь үлгэр. Тэгэхээр орон нутгийн сонгуульд Ардчилсан нам амжилттай оролцож чадахгүй дүр зураг харагдаж байна. Хэрвээ тус нам 41 гишүүнээ нэр дэвшүүлбэл 27 хүнийг нэр дэвшүүлснээс илүү НИТХ-д харьцангуй олон суудалтай болох боломжтой юм. Гэтэл тэд энэ боломжоосоо татгалзлаа.

Тэдний энэхүү шийдвэр нь МАХН, ШИНЭ намтай хамтран сонгуульд оролцохоор болсонтой холбоотой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд ХАМТРАХ нэрийн дор НИТХ-ын 41 суудлын 27-д нь Ардчилсан нам, долоод нь МАХН үлдсэн долоод нь ШИНЭ нам хүнээ нэр дэвшүүлэхээр тохирсон гэх.

Ингэхдээ Ардчилсан намын 27 нэр дэвшигчийн дэвшсэн тойрогт МАХН, ШИНЭ нам хүнээ дэвшүүлэхгүй гэж тохирчээ. Өөрөөр хэлбэл тойргоо хуваасан гэсэн үг. Энэ холион бантангийн үр дүнд АН ялагдаж эрээвэр, хураавар хэдэн суудлыг НИТХ-д авбал их юм болох нь.

-НАМУУДТАЙ ЭВСЭЖ ОРОХГҮЙ Ч ХАМТАРЧ ОРОЛЦОН АРДЧИЛСАН
НАМЫГ ЯЛАГДУУЛАХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА –

Угтаа бол дээрх намууд тус, тусдаа сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Тэгэхээр эвсэл болж сонгуульд оролцох нь цаг хугацаа болон бусад боломжийн хувд боломжгүй юм. Харин хамтарч оролцохоо мэдэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан нь ердөө л ийм шалтгаантай аж. Тодруулбал Ардчилсан нам  41 бус 27 хүнээ л өөрсдийн сонгосон тойрогт нэр дэвшүүлнэ.  Харин МАХН, ШИНЭ нам Ардчилсан намын нэр дэвшигчээ дэвшүүлснээс өөр тойрогт цөөн хүнээ өрсөлдүүлнэ.

Гэтэл нөгөө талд МАН 41 хүнээ нэр дэвшүүлээд ялна.

Энэ нь Ардчилсан намыг зориуд ялагдуулах “том” хүний төлөвлөгөө бөгөөд өөрөө ирэх жилийн сонгуульд нэр дэвшиж ялахтай холбогдож байна гэх хардлага ч байна.




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө