"Хүрэлсүх-2" буюу Ж.Батбаясгалангийн зандарсан попрол

"Хүрэлсүх-2" буюу Ж.Батбаясгалангийн зандарсан попрол

Ж.Батбаясгалан нь Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээж аваад яг хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон нийтэд тустай нэг ажил, төсөл  төлөвлөгөө танилцуулсангүй. 

-КАМЕРЫН ӨМНӨ ЗАНДРАХ ДУРТАЙ ХОТЫН ШИНЭ ДАРГА-

Харин хотод баригдаж буй зам, барилгын бүтээн байгуулалтын ажил, гудамж, тоглоомын талбайтай танилцах, ажилчдыг нь загнах, камерын өмнө зандрах, үйл ажиллагааг нь хаана хэмээн "том" дуугарах үйлдлийг л гарамгай сайн хийлээ. Зунжин хотын гудамж тойрч эсвэл өрөөндөө дуудаж  хүн загнаж, үүрэг сануулга өгч ажиллалаа.  Тэрбээр энэ үйлдлээ иргэд, олон нийтэд сайхан харагддаг хэмээн боддог бололтой. Гэтэл "том" дарга шиг харагдахыг хүссэн түүний имиж нь өөрийг нь сайн лидер, зохион байгуулагч бус ердийн нэг попчин шиг харагдуулж байна. Ямарсайндаа л сүүлийн үед Ж.Батбаясгаланг "Хүрэлсүх-2" гэж олон нийтийн сүлжээнд шоглох вэ дээ. 

Хотын даргыг түр орлож буй Ж.Батбаясгалангийн зовлон ойлгодоггүй, бодлого судалгаагүй дуугардаг, мэдсээр байж мэдэн будилж попорсон олон үйлдлийг тодруулж болно. 

-Ж.БАТБАЯСГАЛАН: БИ ХАМТ ХОНОЖ АЖИЛЛАЯ-

Өчигдөр л гэхэд Дарь-Эхийн авто замын барилгын ажил дээр очин "Яагаад ажил удаашраад байгаа юм. Юу нь болохгүй байгаа юм. Би хамт хонож ажиллая. Одоо замын хучилтыг эхлүүл мэдэв үү. Би шөнө хүрээд ирнэ" гэх мэтээр хэдэрлэв. Учир нь Дарь-Эхийн гудамжны 3.3 км замд ус зайлуулах шугам угсрах, замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн сарын 10-ны /2020.08.10/ өдөр дуусгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Гэтэл барих ажлын явцад хар шороо гарсан тул хөрсийг солих ажил хийгдсэнээр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх хугацааг өнгөрсөн сарын 27-ны өдрийг /2020.09.04/ хүртэл сунгасан. 

Гэтэл өнгөрсөн долоо хоногт орсон гурван хоногийн үргэлжилсэн борооноос болж хучилт эхлэх ажил мөн өнөөдрийг хүртэл хойшлоод байсан. Уг авто замын дороос хар шороо гарсны улмаас замын ажил удааширсныг Хотын даргын орлогоч Ж.Батбаясгалан аль түрүү сард мэдсэн. Гэтэл өчигдөр "Юуны улмаас ажил хойшлоод байгаагаа хэл" хэмээн загнасан нь өөрийгөө дөвийлгөх, дарга болж жүжиглэх гэсэн попрол байв. Нөгөөтэй энэхүү үйлдэл нь Орон нутгийн сонгууль болохтой ч холбоотой байх. Ерөөс түүнийг хамт хоносон, хоноогүй урьд шөнө замын хучилтыг хийхээр төлөвлөөд байсан билээ. 

Бас нэгэн жишээ дурдвал, Улсын баяр наадмын өмнө Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр хэлтэс, албадын дарга нараа тойруулж суулгачихаад загнаж харагдсан нь мөн л шүүмжлэл дагуулсан. Өөрийн гэсэн имижгүй, С.Амарсайханы стилээр энд, тэнд очиж танилцахаас өөрөөр олигтой ажиллахгүй байгаа Ж.Батбаясгалан нь угтаа бол бол хотыг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах бодлогын томоохон ажлын төсөл, төлөвлөгөөг боловсруулж, үндэсний хэмжээнд том бичиг баримттай ноцолдох ажлыг өөрөө хийгээд  орлогч нараа хотоор явуулж танилцуулдаг баймаар байна. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга асан С.Амарсайханыг дуурайн энд, тэндгүй давхиж очоод хүн загнаж гүйгээд байх нь зохимжгүй харагдаж байна. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө