Хонконг дахь Ерөнхий консул н.Эрдэнийг эргүүлэн татлаа

Хонконг дахь Ерөнхий консул н.Эрдэнийг эргүүлэн татлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул н.Эрдэнийг эгүүлэн татлаа. Түүнийг хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон учраас эгүүлэн татжээ. 

н.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

Гэмт хэрэгт нэр холбогдсон ч одоог хүртэл дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгон ажлаад байна.