Хоёр хүртэлх насны хүүхдийг элсүүлсэн цэцэрлэгт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

Хоёр хүртэлх насны хүүхдийг элсүүлсэн цэцэрлэгт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

Цар тахлын эрсдлийн улмаас энэ жил хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гарсан. Хэрэв журмыг зөрчиж хоёр хүртэлх насны хүүхдийг элсүүлбэл холбогдох байгууллагад зохих хэмжээний хариуцлага тооцно хэмээн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээлжээ.

Энэ талаар Улсын ахлан байцаагч Л.Гэрэлмаа  "Халдварын эрсдлээс сэргийлж, гурав хүртэлх насны хүүхдэд эцэг, эхийнх нь халамжид эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг чиглэл өгөгдсөн. Тиймээс манай байгууллага дүрэм, журмынхаа дагуу хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгүүд авсан эсэх дээр хөндлөнгийн хяналтаа тавиад явна. Хэрвээ холбогдох дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно" гэлээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө