Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна

Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, шинээр элсэх тав болон бусад насны хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 17-21-ний өдрүүдэд нийслэлийн цэцэрлэгүүд дээр зохион байгуулна гэдгийг албаныхан мэдээлсэн. 

Мөн өмнөх хичээлийн жилд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагааг наймдугаар сарын 24-28-нд зохион байгуулах юм.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу таван настай хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-4 настай хүүхдүүдийг энэ жил хамруулна. Дашрамд дурдахад энэ жил цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдалд хүүхдийн эрүүл мэнд, дархлааны байдлыг харгалзан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр настай 77 мянга орчим хүүхэд гэр бүлийн орчинд хүмүүжих юм.




Өнөөдөр бич өдөр

36 минутын өмнө