Венесуэл улсын хотын дарга коронавирусийн улмаас нас баржээ

Венесуэл улсын хотын дарга коронавирусийн улмаас нас баржээ

Венесуэл улсын нийслэл Каракас хотын дарга Дарио Вивас долдугаар сард коронавирусийн халдвар авснаа мэдэгдсэн. Гэвч түүний биеийн байдал нь муудаж нас барсан тухай Венесуэлийн ерөнхий прокурор Вильям Сааб мэдэгджээ.

Тэрээр “1980-аад онуудад Каракас хотын гудамжинд эх орон, ард түмнийхээ төлөө эрэлхэгээр тэмцэж явсан бидний сайн нөхөр, үнэнч хувьсгалч Дарио Вивас нас барсан тухай гунигт мэдээг хүргэж байгаадаа гүнээ харамсаж байна” гэжээ.

Коронавирусийн халдварын хамгийн анхны тохиолдлууд Венесуэлд гуравдугаар сарын 13-нд бүртгэгдэж, тэр өдрөө тус улсад онцгой байдал зарласан юм. Харин одоо тус улсад  29088 тохиолдол бүртгэгдэж, 247 хүн нас бараад байна.