Монгол жүжигчдийн тоглосон Холливудын кино Монголд нээлтээ хийнэ

Монгол жүжигчдийн тоглосон Холливудын кино Монголд нээлтээ хийнэ

Жүжигчин, модель Б.Ганчимэгийн Холливудын ододтой хамтран гол дүрд нь тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр энэ сарын 21-ээс эхлэн гарахаар болжээ. Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч монголчууддаа толилуулж байгаа аж.

Уг кинонд Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нар гол дүрд хамтран тоглосон байна. Харин Монголоос эмэгтэй гол дүрд тоглосон Б.Ганчимэгээс гадна Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүрийг бүтээжээ.

Эдгээрээс гадна Монголын 14 уран бүтээлч оролцон ажилласан байна.