Беларусь улс интернетийн холбоогоо тасалжээ

Беларусь улс интернетийн холбоогоо тасалжээ

Беларусь даяар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн хүчтэй өрнөөд буй билээ. Улмаар Европын холбоо арга хэмжээ авч магадгүй нөхцөл байдал үүссэнд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Александр Лукашенко улсынхаа нийт интернэтийг хаах хүртэл арга хэмжээ авсан байна. Харин эсэргүүцэгч иргэд VPN хэрэглэх гэх мэт аргаар болж байгаа үйл явдлыг аль чадахаараа гадаад ертөнцтэй хуваалцаж буй аж.

Харин Европын холбооноос Ерөнхийлөгчийн сонгууль эрх чөлөөт биш, шударга бус болсон хэмээн онцолж, тэмцэгчдийн эсрэг дэндүү шударга бусаар хүч хэрэглэж байна гээд, Минскэд хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа юм. Ирланд, Литва зэрэг бусад Европын орнууд ч гэсэн Лукашенког буруушааж, түүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж буй билээ. Мөн Лукашенкогийн өрсөлдөгч Светлана Тихановская аюулгүй байдлын үүднээс Литвад хоргодож, хүүхдүүдээ Европ руу явуулсан билээ.

Эх сурвалж: wired.com