БАГШ НАР: Шаардлагын хариуг 48 цагийн дотор өгөхгүй бол өлсгөлөн ЗАРЛАНА

БАГШ НАР: Шаардлагын хариуг 48 цагийн дотор өгөхгүй бол өлсгөлөн ЗАРЛАНА

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлж БСШУСЯ-ны гадаа жагслаа. Тэд багш нарын амьдрах нөхцөл байдал хүнд, ажлын ачаалал огтхон багасаагүй, цалин тодорхой хувиар нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ дагаад хэмээсэн юм.

Энэ талаар Монголын Багш нарын Үйлдэврчний Эвлэлийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа хэлэхдээ, “Багш нар орох оронгүй, айлын хажуу өрөөнд эсвэл гэр түрээсэлж үнэхээр гундуу амьдарч байна. Нийслэлийн Орон сууцны корпориацаас ашиглалтад оруулах 972 айлын орон сууцад багш нарт зориулж тодорхой квотыг олгож өгөхийг шаардаж цуглалаа. Боловсролын салбарт дөрвөн жил тутам сайд, хөтөлбөр нь солигдож, ямар ч уялдаагүй холбоогүй ажилладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын багш нарын долдугаар их хурал гэж зохион байгуулсан нь зүгээр шоу байсан. Тэнд ямар ч асуудал шийдэгдээгүй, төсвийн мөнгөнөөс 700-800 сая төгрөг салхинд хийсгэчихсэн” хэмээн ярилаа.

Мөн Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ, “Бид маш олон шаардлагыг яаманд өгсөн. Гэвч алийг нь ч шийдэхгүй хуримтлуулсаар өдгөө бидэнд тулгамдаж буй асуудал маш их болсон. Мөн боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгахыг шаардаж байгаа юм. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилдог. Мөн багш нарын амьдрах орчин нь маш тааруу байна. Түрээсийн орон сууц гээд хөтөлбөрт багш нарыг хамруул. 48 цагийн дараа хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана” гэлээ.

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө