Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой буюу 2019 зургадугаар сарын 20-ны 23:00 цагийн орчимд цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Дөнгөж сая Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Шүүхээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нь М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгожээ.
Анхнаасаа түүнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан билээ. Түүнийг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах шатанд хэн нэгэнд давуу эрх олгосон байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас хорьсон байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа билээ.