БАРИМТ: Салхинд хийссэн шар хайсны нийлүүлэгч “Даян Байгаль” ХХК Өмнөговь аймгийн угтах хаалгыг мөн 700 саяар барьж байна

БАРИМТ: Салхинд хийссэн шар хайсны нийлүүлэгч “Даян Байгаль” ХХК Өмнөговь аймгийн угтах хаалгыг мөн 700 саяар барьж байна

Улаанбаатар хотын аваар осол их гардаг, зохиомол түгжрэл үүсгэгддэг байршлуудад авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байрлуулсан. Уг ажлыг Улаанбаатар хотын дарга асан С.Батболдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар АЗЗА-ын компани хийж гүйцэтгэсэн байдаг. Нийт 4820 м урттай шар өнгийн хайс, хашлагыг сансарын тунель болон бусад газруудад байрлуулсан. Гэтэл тус хашлага энэ сарын 15-ны өдрийн хүчтэй салхи, бороонд унаж олон жолоочийн машиныг эвдэлж, хохироосон хэрэг гарсан билээ.

Уг шар хайсыг Өмнөговь аймгийн Даян-Байгаль ХХК 800 орчим сая төгрөгөөр БНХАУ-даас авчирч нийлүүлсэн нь тодорхой болсон.

Болсон хэрэг явдлын талаар Даян-Байгаль ХХК-ийн захирал Х.Байгалмаа “Бид шар хайсыг нийлүүлсэн. Суулгах, бэхлэх нь хотын захиргааны ажил. Тэр хайсыг тусгай хадаасаар бэхэлж суулгадаг. Муу бэхэлсэн үү, эсвэл сул тавьсан уу гэдгийг би мэдэхгүй. Бид тендерт ороод нийлүүлэх ёстой шар хайсыг нь нийлүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн

Уг хэрэгтэй холбогдуулан анхаарал татаж буй бас нэгэн асуудал нь БНХАУ-д нэг метр нь 88-210 юаниар зарагддаг хайсыг 160 мянган төгрөгөөр нийлүүлсэн тухай юм. Хайсыг нийт 766.3 сая төгрөгөөр нийлүүлсэн бол суурилуулахад 38.5 сая төгрөг зарцуулсан байдаг. Нийт 804.8 сая төгрөгөөр тавигдсан хайс гэсэн үг. Гэтэл энэ их мөнгөөр босгосон хайс салхины ая даахгүй унаж  олон хүнийг хохироогоод байна.

Ямартай ч алдаа хаанаа гарсныг мэргэжлийн байгууллага тогтоож хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ  авах ёстой.

-ДАЯН-БАЙГАЛЬ ХХК НЬ ОЮУТОЛГОЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ГАДНА ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УГТАХ, ҮДЭХ ХААЛГЫГ 700 САЯ ТӨГРӨГӨӨР БАРЬЖ БАЙНА-

Даян-Байгаль ХХК-ийн хувьд Өмнөговь аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өмнө нь аймгийн цэцэрлэгийн засвар болон хэд, хэдэн барилгын тендерт оролцож байсан нь Өмнөговь аймгийн шилэн дансанд бүртгэлтэй байна. Тус компани нь өдгөө Оюутолгой компанид ханган нийлүүлэгч болсон байна.

Мөн Өмнөговь аймгийн орох, гарах хэсэгт байрлах хүндэтгэлийн хаалгыг мөн 700 саяар барьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус компанийн захирал А.Даяндоржийн хүү Д.Баттүшиг нь Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын корпорацийн гүйцэтгэх захирлаар мөн давхар ажилладаг байна. Уг бүтээн байгуулалтын корпорацийг Өмнөговь аймгийн бизнесмэнүүд хамтран байгуулж байжээ. ТУЗ-ын даргаар нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн менежер Д.Мөнхбат гэх залуу ажилладаг аж. Тиймээс Даян Байгаль ХХК-г тендерт ялалт байгуулахад Д.Мөнхбат гэх дээрх залуу тусалсан байх магадлалтай гэх хардлагыг зарим иргэд олон нийтийн сүлжээнд бичжээ.  

Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг компани нийслэлийн тендерт оролцож ялалт байгуулахад хэцүү. Тэгэхээр Даян-Байгаль компани нь нөлөө бүхий улс төрчийн дэмжлэгтэйгээр хайс, хашаа нийлүүлэх тендерт ялсан байх магадлалтай байгаа юм.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.



Сэтгэгдэл

Нийт: 14 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин   [103.9.90.98]   6 years ago
ийм хаалга хийх хэрэггүй 700 сая төгргөөр ӨМНӨГОВЬ аймагт хөдөө сумдад малчдад худаг гаргах бэлчээрийг хамгаалах юм хийх хэрэгтэй
Хариулах

Зочин   [49.0.212.223]   6 years ago
улс,орон эдийн засгийг удирдаж бгаа системийг нь өарчилөхгүйгээр засрана гэж гонж биздээ.
Хариулах

Зочин   [66.181.161.125]   6 years ago
Бидний татварын мөнгөөр даанч зөв зүйтэй бодлогоор хэрэгжүүлэх ажлыг хойш тавьж өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгаа нь харамсалтай байна. Тиймээс эх орондоо үйлдвэрлэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах хэрэгтэй байна шүү дээ Төрд гарсан нөхөд өөрсдөө хүүгүй зээл авч жинхэнэ авах ёстой хүмүүс нь өндөр хүүтэй зээл авч байгаа нь харамсалтай байна ойлгох хэрэгтэй байна
Хариулах

Зочин   [202.55.188.35]   6 years ago
700 саяын хаалга. Арай юу бид чинь гэр хороололдоо цэцэрлэг барих мөнгөгүй л гээд бгаа биз дээ.
Хариулах

Зочин   [66.181.184.47]   6 years ago
Za yostoi shaaj bndaa
Хариулах

зочин   [202.126.89.51]   6 years ago
Даян-Байгаль ХХК нь бүтээн байгуулалтаа чанарын ѳндѳр түвшинд хийж гүйцэтгэж ѳгдѳг Ѳмнѳговь аймагтаа итгэл хүлээсэн компани юм шүү. Компаны удирдлагууд нь нээх хууль бус юм хийхгүй,тохьтой нэр хүндтэй хүмүүс байдагийг говийн ард түмэн мэднэ дээ. Ер манайхан жаахан хийж бүтээж бгаагаа харлуулж муулах талдаа их сайн болж. Юу юунаас ѳмнѳ хийж бүтээж бгаа хүмүүсээс сайн талыг нь олж авч суралцах л хэрэгтэй юм шиг санагдах юм. Наад хүмүүс чинь цагтаа илгээлт авч залуучуудаа уриалан дуудаж манлайлан Ѳмнѳговийнхоо их бүтээн байгуулалтыг ундаруулан хийж бүтээж манлайлагч бсан хүмүүс юм шүү. Одоо ч олон мянган залуучуудыг цалинжуулан ажилуулж говийн хѳгжил цэцэглэлтын тѳлѳѳ бүтээн байгуулалцаж яваа ажилч хѳдѳлмѳрч хүмүүс. Үнэн хэзээд ялнаа.
Хариулах

Зочин   [202.9.42.145]   6 years ago
ҮНЭН ЯЛААД ШАР ХАЙЛШ ЧИНЬ НУРЖ УНААД ОЛОН МАШИН ЭВДЧЭЭД БАЙНА МАЛАА

Зочин   [202.55.188.34]   6 years ago
Баахан цавчаар ороод гзйцэтгэгчид нь өчүүхэн юм очсон байх оо. Улс төр ашиг сонирхлын нөлөө орсон болоод л орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компани тендер авсан биз. Тэрнээс УБ.д ийм тендерт орчих, хийж гүйцэтгэчих компани олон л байгаа
Хариулах

Zochin   [139.5.217.108]   6 years ago
Zasss buh tender avagch nar tsagaa tulahaar iddeg sht ene met jijigheen hashlaga yrihaas busad jinhene ariin haalganii humuusiin talaar amnaasaa a ch gj helj chadahgui bj eniigee niitlel gehuu oor tenderiin kompani avsan ch enenees uneteigeer niiluulne tiimees joohon ajliin sudalgaatai zuil bichmeer bna shu
Хариулах

Иргэн   [202.21.109.154]   6 years ago
Үнэн зөвийг нь шалгадаг байгууллага нь шалгах байлгүй дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй байж хүний зургийг ингэж хамаагүй нийтэлж, хүн гүтгэж байж өөрөө асуудалд орохвий сэтгүүлчээ.
Хариулах

Зочин   [202.9.45.68]   6 years ago
ИЙМ ХУЛГАЙГ БАРЬЖ ЭХЛЭЭЧ. УЛСЫН МӨНГӨ ИДСЭН БАЙХАД БАС УЛСЫН МӨНГӨ ГАРГАЖ ЗАСВАР ХИЙХ ҮҮ. ХЭН НЬ ЭНЭ ТЭНЭГ ЮМЫГ ДЭМЖЭЭД ХУВЬ АВААД БНАА
Хариулах

А.Даяндорж байна   [103.242.47.42]   6 years ago
Тендэр цахимаар зарлагдаж Монголын хаанч байгаа аж ахуйн нэгж орох боломжтойг мэдэдгүй хүн. Бичигч та
Хариулах

Зочин   [202.126.89.160]   6 years ago
35,000 -80,000 төгрөгийн үнэтэй хашааг 160,000 төгрөгөөр шахдаад хэдэн зуун саяыг зүгээр олчихдог бизнесийн тендерт цахимаар оролцоод ялчихдаг гэдэг үлгэрт итгэ гээд байгаа юм уу???

Монгол өвгөн   [202.179.25.179]   6 years ago
Аргаа олчихсон луйварчин бэ
Хариулах