"Шар Энхээ" хочит Э.Энхбатыг хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэргээр мөрдөн шалгаж байна

"Шар Энхээ" хочит Э.Энхбатыг хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэргээр мөрдөн шалгаж байна

Өнгөрсөн сарын 16-нд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл улсын хилээр оруулж ирсэн үндэслэлээр "Шар Энхээ" хочит рецидив гэмт хэрэгтэн Э.Энхбат нарыг баривчилжээ.

Тэднийг 30 хоногийн хугацаатай баривчилсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн учир энэ сарын 4-нд батлан даалтад гаргажээ.

Харин хар тамхи мансууруулах бодис улсын хилээр оруулж ирсэн гэх шалтгаанаар үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж.

Тухайн үед дээрх этгээдүүдийг баривчлах үеэр Э.Энхбат нь нотлох баримт болох хар тамхины төрлийн бэлдмэлээ устгахыг завдсан тухай эх сурвалж мэлээлж байна. Тэрбээр өмнө нь буюу 2014 онд мөн л хар тамхитай холбоотой хэргээр ял шийтгэл эдэлж байсан аж.