Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн ажилладаг гүйцэтгэх захирал Найжел Рэйг өчигдөр хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэр Төвбанкны ерөнхийлөгч Монгол улс 1991 онд ОУВС-д элсэн орж ОУВС-гийн хөтөлбөрийг зургаан удаа хэрэгжүүлсэн эдийн засаг, нийгмийн хөгжилд байгууллагын үзүүлсэн дэмжлэг их болохыг онцолжээ.
Түүнчлэн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжилтэд техникийн саатал учирсан ч одоо үр дүнгээ өгч, цаашид хэвийн ажиллана гэлээ.
Найжел Рэй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгээ өгч байгааг тоон мэдээллүүд гэрчилж байгааг тэмдэглээд хүчирхэг банкны салбар, мөнгөний бодлого үр дүнг улам баталгаажуулж буйг хэлжээ. Уулзалтын үеэр уг хөтөлбөрийн үр дүн, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцсэн байна.