“Төгс ялгуун” эмнэлгийн  байранд химийн бодис алдагджээ

“Төгс ялгуун” эмнэлгийн байранд химийн бодис алдагджээ

Энэ сарын 17-ны өдөр эмнэлгийн байранд химийн бодис алдагдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Төгс ялгуун” нэртэй эмнэлгийн байранд формалин гэх бодис асгарсан гэлээ. Уг хэргийн талаар дуудлага мэдээлэл ОБЕГ-т тухайн өдрийн 11:03 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу НОБГ-ын хоёр алба хаагч, ОБЕГ-ийн долоон аврагч нэг автмашинтайгаар ажиллан аюулгүй байдлыг хангажээ. “Төгс ялгуун” эмнэлгийн 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд 2.5 литр формалин асгарсан байсан бөгөөд алба хаагчид шуурхай ажиллан саармагжуулсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө