Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Элчин сайдаар томилогдоод буй Г.Тэнгэр эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар хуулийн байгууллагаас тус хэргийг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдэээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон агреманаа хүлээж байсан Г.Тэнгэрийг тохоон томилох зарлиг гаргахаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.02.28/ Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амгалангийн Ананд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан.
Ингэхдээ Элчин сайд нар ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх Элчин сайд нартай хамт Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байсан Г.Тэнгэрт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулах байсан аж. Гэвч ийнхүү тохоон томилох зарлиг гаргахаас татгалзжээ.