ВИДЕО: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэж мэдэгдлээ

ВИДЕО: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэж мэдэгдлээ

Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороод ирэх сарын 16 /2026.03.16/-нд нэгэн зэрэг хуралдаж, Үндэсний бодлогын хорооны 370 гаруй гишүүдээ тодруулна.

Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд нийслэлийн дүүрэг бүр дээр эзэн сууж, өөрсдийн хүмүүсээ АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болгохоор ажиллаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ВИДЕО: 

Тухайлбал, Баянголын “эзэн” хэмээдэг С.Эрдэнийн нөлөө суларч эхэлсэн энэ үед Говь-Алтай зэрэг хөдөөний аймгаас парламентад сонгогдсон Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар Баянгол дүүргийг тойгдож эхэлсэн байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын даргыг дуудаж, тус намын дүрмийн бус шаардлагыг тавьж, дарамжталсан талаар мэдээлжээ.