Улаанбаатарт 2 градус дулаан байна

Улаанбаатарт 2 градус дулаан байна

Маргааш буюу энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр /2026.02.19/ нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -7...-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, Говь-Алтайн нуруу, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +3...+8 градус дулаан, бусад нутгаар +2...-3 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0...+2 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө