Л.Гантөмөр: Би Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд ороход бэлэн байгаа

Л.Гантөмөр: Би Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд ороход бэлэн байгаа

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдэв. 

Тэрбээр хэлэхдээ "Генералын пагон мөрөөддөггүй цэрэг гэж байдаггүй юм. Улс төрч хүн Монгол төрийн төлөө эцсээ хүртэл явна гэж тангараг өргөдөг. Тиймээс бүгд өрсөлдөөнд орно. Тэгэх ч ёстой. Орж байгаа хүмүүсээ бүгдийг нь өмгөөлж, хамгаалах нь намын дарга байсан миний үүрэг. Тиймээс алаагүй баавгайн арьсыг эрт хувааж болохгүй. Эв нэгдлийг сахих нь АН-ын журамт үүрэг. Намын дотоод хэлэлцүүлгийг хэзээ хийх нь намын даргын асуудал. Би намын дарга, удирдлагуудынхаа өмнөөс юм яриад байх нь зохимжгүй. Гэхдээ би Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд ороход бэлэн байгаа. Тэр нь өөрөө бусдыгаа харлуулах үйл явдал руу халтирахгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" гэжээ.