Согтуурсан үедээ үеэл эмэгтэйгээ зэвсгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Согтуурсан үедээ үеэл эмэгтэйгээ зэвсгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Согтуурсан үедээ үеэлээ зэвсгээр хөнөөсөн 20-26 насны хоёр этгээдэд холбогдох хэргиг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт дугаар тоотод байх нийтийн байранд хана цус болсон, нэг юм боогоод тавьсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Улмаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий үеэл эмэгтэйн амь насыг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон байж болзошгүй 20-26 насны 2 этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоож, тухайн этгээдүүдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг тус аймгийн Прокурорын байгууллагад шилжүүлжээ.