Монгол Улсын хилээр гарахыг хориглосон Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат БНСУ-д ажлын айлчлал хийж байгаагаа мэдэгдлээ

Монгол Улсын хилээр гарахыг хориглосон Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат БНСУ-д ажлын айлчлал хийж байгаагаа мэдэгдлээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж буй хэрэгтэй холбогдуулан энэ сарын 5-ны өдөр түүний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, эд мөрийн баримтуудыг хураан авсан талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар уг хэрэгт холбогдуулан шүүхээс Н.Энхбатад Монгол Улсын хилээр гарахыг хориглох, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Гэвч хилээр гарахыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ үед Н.Энхбат өөрийн цахим хуудсаар дамжуулан Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийсэн тухайгаа мэдэгдээд байна.

Тэрбээр “Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бүс болсон Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхантай хамт энэ сарын 9-13-ны өдрүүдэд БНСУ-ын эдийн засгийн чөлөөт бүс болох Жэжү хотод ажлын айлчлал хийлээ. Энэ хүрээнд Жэжү хотын захирагч У Ёонг Хун болон JDC байгууллагын төлөөлөлтэй албан уулзалт хийж, Өмнөговь аймаг, Жэжү хоттой аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн” хэмээн бичжээ.




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө