Амьд цэцэгний импорт сүүлийн 3 жилийн дотор 2.9 дахин өсжээ

Амьд цэцэгний импорт сүүлийн 3 жилийн дотор 2.9 дахин өсжээ

2026 оны эхний 1 сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолжээ. Харин өмнөх жилүүдийн тоо баримтыг харвал амьд цэцэгний импорт сүүлийн 3 жилийн дотор 2.9 дахин өсжээ. 

Тодруулбал, 2023 онд 4.2 сая ширхэг цэцэг импортолсон байна. Харин энэ тоо 2024 онд 6.8 сая ширхэг болж 62 хувь өссөн байна. Харин 2025 онд 12.2 сая ширхэг импортолж, 80 хувь өсжээ. Эдгээрийн 297.0 мян.ам.долларын 949327 ширхэг цэцэг нь БНХАУ-аас, харин 11.0 мян.ам.долларын 6855 ширхэг цэцэг Эквадор улсаас, харин 23.6 мян.ам.долларын 17010 ширхэг Нидерланд улсаас импортолсон бол 0.1 мян.ам.долларын 37 ширхэг амьд цэцгийг БНСУ-аас  импортолжээ.