МАН-ын Бага хурлыг Цагаан сарын баярын дараа буюу энэ сарын 27-ны өдөр /2026.02.27/ товлосон байна.
Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр товлосон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавих аж. Мөн намын шинэ дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм байна.
Үүнээс гадна албан бус мэдээ байгаа нь хариуцлагагүй ажилласан зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж магадгүй тухай юм. Өнгөрсөн аравдугаар сард МАН-ын Их хурал хуралдаж, дэргэдээ 7 бодлогын хороог байгуулж ажиллуулахаар болсон. Эдгээр бодлогын хорооноос Засгийн газар, холбогдох сайд нарт чиглэл өгөх аж. Энэ хүрээнд зарим сайд нарт хариуцлага тооцох чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатарт өгч магадгүй байна. Хаврын чуулганы өмнө зарим сайд нарт хариуцлага тооцох тухай мэдээлэл эртнээс яригдаж буй бөгөөд энэ талаарх өмнөх бичвэрийг ЭНД дарж уншина уу.