“Майдар бурхны авшиг” барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ

“Майдар бурхны авшиг” барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ

Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан "Майдар бурхны авшиг" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан боллоо. 

Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Дарьганга Гоёл ХХК, Легал Полиц ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Баатарван Транс ХХК, Тэлмэн Ресурс ХХК, "Говийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баянсүх нар шалгарлаа. Дунд шөвөгт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Г.Төрмөнх, аймгийн арслан Б.Цагаанбанди, Б.Бат-Эрдэнэ нар үлдэв.