Алба хаагчид есөн иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Алба хаагчид есөн иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 70 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.