Иргэдийг залилсан гэх "Хаан аялал" компанийн гурван ажилтанг 30 хоног цагдан хорихоор болжээ

Иргэдийг залилсан гэх "Хаан аялал" компанийн гурван ажилтанг 30 хоног цагдан хорихоор болжээ

Аялал зохион байгуулдаг “Хаан аялал” компани Шанхай хотод болох олон улсын бүжгийн тэмцээнд оролцохоор төлөвлөж байсан 92 сурагчийн 332 сая төгрөгийг залилсан байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар тус компанийн гурван ажилтан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж, 72 цагийн хугацаатайгаар саатуулагдсан талаар мэдээлсэн билээ. Харин уг хэрэгт холбогдогчоор татагдсан эдгээр гурван ажилтанд 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Бид энэ асуудлын талаар эргэн мэдээлэх болно.