ВИДЕО: Энэтхэгт устөрөгчийн хийгээр дүүргэсэн бөмбөлгүүд цахилгаан шатанд дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

ВИДЕО: Энэтхэгт устөрөгчийн хийгээр дүүргэсэн бөмбөлгүүд цахилгаан шатанд дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

Энэ сарын 02 /2026.02.02/-ны өдөр Энэтхэгийн Мумбай хотод устөрөгчийн хийгээр дүүргэсэн баярын бөмбөлгүүд лифт дотор гэнэт дэлбэрч, хоёр хүн гэмтсэн хэрэг гарчээ. Энэхүү хэрэг явдлын цахилгаан шатны хяналтын камер бичиж авсан байна.

ВИДЕО: 

Энэтхэгийн цагдаагийн газрын мэдээлснээр, хэд хэдэн бөмбөлөг лифтэнд оруулсны дараа гэнэт дэлбэрсэн бөгөөд дотор нь байсан хоёр хүн түлэгдэж гэмтсэн байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа ажээ.

Хяналтын камерын бичлэгт бөмбөлгүүдээс гэнэт оч үсэрч, хүчтэй дөл асан дэлбэрэх нь харагдаж аж. Албаныхны урьдчилсан дүгнэлтээр, бөмбөлгүүдийг устөрөгчийн хийгээр дүүргэсэн нь ослын гол шалтгаан болсон байна. Учир нь устөрөгч бол маш шатамхай хий тул хаалттай орчинд оч, цахилгаан цэнэгийн нөлөөгөөр амархан дэлбэрэх эрсдэлтэй ажээ. Иймээс Энэтхэгийн цагдаа нар бөмбөлөг худалдсан этгээдийг "хайнга болгоомжгүй хандсан" гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн иргэдэд баярын бөмбөлгийг аюулгүй хийгээр дүүргэхийг зөвлөж, устөрөгч ашиглах нь ноцтой эрсдэл дагуулдгийг сануулжээ.