Мэргэжлийн хяналтын газрыг Шадар сайд Х.Ганхуягийн харьяанд ирэх сард сэргээн байгуулна

Мэргэжлийн хяналтын газрыг Шадар сайд Х.Ганхуягийн харьяанд ирэх сард сэргээн байгуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сард "Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газрыг Эдийн засгийн яам руу шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх бодолтой" байгаагаа илэрхийлсэн юм.

Тодруулбал, тэрбээр "Мэргэжлийн хяналт, бүтээмжийн зөвлөл нэртэйгээр цаашдаа шинэчлэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагатай байх нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэх байх. Үндсэндээ суманд эрүүл ахуйн чанарыг шалгадаг, хянадаг газар байхгүй болсон. Иймд мэргэжлийн хяналтын газрыг сэргээх шаардлагатай" гэсэн юм. Тэрбээр ингэж мэдэгдсэн ч намрын чуулганы хугацаанд Мэргэжлийн хяналтын газрыг сэргээн байгуулж чадаагүй. Тэгвэл ирэх гуравдугаар сард Мэргэжлийн хяналтыг Шадар сайд Х.Ганхуягийн харьяанд байгуулахаар төлөвлөжээ. 

Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаар чанарын шаардлага хангахгүй хүнс Монгол Улсын хилээр ихээр хяналтгүй орж ирж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, хөрөнгөд хохирол учруулж байгаа бодит судалгаа гарчээ. Тиймээс хяналт тавих үүднээс Мэргэжлийн хяналтыг сэргээхээр болжээ.