Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Өнөөдөр /2026.02.06/ ихэнх нутгаар, маргааш /2026.02.07/ нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Дархадын хотгороор, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -15...-17 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.