ВИДЕО: Монгол иргэдийг цахилгаан бараан дотор хар тамхи нуун Тайландаас Монгол руу илгээх гэж байхад нь баривчилжээ

ВИДЕО: Монгол иргэдийг цахилгаан бараан дотор хар тамхи нуун Тайландаас Монгол руу илгээх гэж байхад нь баривчилжээ

Тайландын нийслэл Бангкок хотын Сухумвит дүүрэгт байрлах зочид буудлаас гурван монгол иргэнийг Тайландаас эх орондоо болор метамфетамин гэх хар тамхины төрлийн бодисыг электрон бараа буюу конденсатор дотор нуун илгээхийг задвсан хэргээр баривчилжээ.

Тодруулбал, Тус улсын Мансууруулах бодистой тэмцэх товчооны ажилтнууд нэгдүгээр сарын 9-нд Бангкок хотын нэгэн ложистикийн компанийн оффисоос сэжигтэй илгээмж илрүүлсэн бөгөөд төхөөрөмж дотроо 150 орчим грамм болор метамфетамин нуусан болохыг тогтоосон байна. Сэжигтэн конденсаторыг дотоод эд ангиудыг нь салгаж, оронд нь болор метамфетамин нунтагийг нуусан байсан бөгөөд илгээмж дээрх хүргэлтийн мэдээллээр уг ачаа нь Монголд хүргэгдэхээр хаягласан байжээ. Ийнхүү Бангкокийн цагдаагийн алба хаагчид илгээмжийг илгээсэн хүмүүсийг тогтоохын тулд мөрдөн байцаалт явуулж илгээгч болох 46 настай Монгол эрэгтэй баривчилсан бөгөөд тэрбээр өөр хүний ​​паспорт ашиглан илгээмж илгээж, баривчлагдахаас зайлсхийхийн тулд байнга байршлаа сольж байсан байна.

Улмаар хоёрдугаар сарын 2-ны Даваа гарагт цагдаа нар сэжигтнийг өөр хоёр монгол иргэнтэй хамт байхад нь барьсан бөгөөд байрлаж байсан зочид буудлынх нь өрөөнд нэгжлэг хийхэд 244 грамм болор метамфетамин, мөн мансууруулах бодисыг нуухад ашигласан байж болзошгүй электрон төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл илрүүлжээ. Эл хэргийн талаар Тайландын телевизүүдээр ч мэдээлж сэрэмжлүүлсэн байна. 

ВИДЕО: 

Эх сурвалж: Thaiger