УИХ-ын дарга Н.Учрал маргааш /2025.02.04/ ОХУ-д айлчилна. Тэрбээр энэ сарын 4-9-ний хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Эрчим хүч, Уул уурхайн салбарын асуудлаар санал солилцож, шийдэлд хүрэх юм. Түүний айлчлалд салбарын сайдууд багтаж шатахуун, цахилгааны асуудлаар хэлэлцээ хийх аж. Энэ нь түүний УИХ-ын даргаар ажилласнаас хойшхи анхны айлчлал юм.