“Physical Asia” шоуны Филиппин Улсын багийн ахлагч Жастин Ковени эхнэрийн хамт Монголд ирээд буй. Тэрбээр энд байх хугацаандаа Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн тэмцээн, Чингис хаан музей үзэж сонрхсон.
Мөн түүнийг энэ байх хугацаанд Улсын арслан Б.Орхонбаяр түүнд Тэгшбаяр гэх монгол нэр өгчээ. Энэ талаар Жастин Ковени өөрийн цахим хуудсаараа дамжууулан "Баярлалаа, Б.Орхонбаяр эхнэр бид хоёрыг Монгол хэмээх танай үзэсгэлэнт оронд халуун дотноор угтан авсанд. Мөн надад Тэгшбаяр гэх Монгол нэр хайрласанд баярлалаа" гэжээ.