БНСУ-ын волейболын алдарт тоглогчид болох Ким Ён Күн, Пё Сын Жү нар Монголд ирлээ

БНСУ-ын волейболын алдарт тоглогчид болох Ким Ён Күн, Пё Сын Жү нар Монголд ирлээ

БНСУ-ын волейболын алдартай тоглогчид болох Ким Ён Гён, Пё Сын Жү нар Монголд хүрэлцэн ирлээ. 

Ким Ён Гён нь 2025 онд “Wonder Dogs” багийг бүрдүүлж, дасгалжуулагчаар ажилласан бөгөөд энэ багт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар тоглож буй. Тэгвэл Ким Ён Гён болон тус улсын шигшээ багийн тоглогч Пё Сын Жү нар өчигдөр Монголд ирсэн байна. Тэд өнөөдөр, маргааш волейболын үндэсний дээд лигийн тоглолт үзэхээр болжээ.