Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.12-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар хоёр жилийн хугацаагаар сонгож, чөлөөлөх зохицуулалттай.
Үүний дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр /2026.02.02/ хуралдаж даргаа шинээр сонгожээ. Тус зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Ж.Дэлгэрсайханыг даргаараа сонгосон байна. Өмнөх хоёр жилийн хугацаанд Н.Энхбаяр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг удирдаж байсан юм.