Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг олгоогүй асуудлаар Сангийн яаманд шаардлага хүргүүлээд байсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн салбарын төлөөллүүд төв талбайд тайван жагсаж байна.
ШУУД ҮЗЭХ:
Жагсаалын төлөөллүүдийн хэлж буйгаар малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн онд улс даяар 1000 гаруй аж ахуйн нэгж зээл аваад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Гэвч эдгээр ААН-үүдийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 20.1 тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл олгоогүй аж.