"Нүүрсний" хэргээр хорих ял шийтгэгдэж, "Хүүхдийн хорих"-д номын санч хийж байгаа Т.Аюурсайхан Цагаан сарын үеэр суллагдаж магадгүй байна

"Нүүрсний" хэргээр хорих ял шийтгэгдэж, "Хүүхдийн хорих"-д номын санч хийж байгаа Т.Аюурсайхан Цагаан сарын үеэр суллагдаж магадгүй байна

"Нүүрсний" гэх тодотголтой хэргээр хорих ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар хорих байгууллагад "Номын санч", "Талбайн туслах"-аар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь "Насанд хүрээгүйчүүдийн хорих анги" буюу ШШЕГ-ын "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д номын санч хийж байгаа бол 3.9 жилийн хорих ял сонссон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь Хорих 405 дугаар анги болох Тахир соёотод талбайн туслахаар ажиллаж, хорих ялаа эдэлж байгаа. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан тун удахгүй суллагдана гэх мэдээлэл байна.

Тодотговол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 1053 дугаар магадлалаар түүнд оноосон 3 жилийн хорих ялыг 2.6 жилийн хорих ял болгон өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр ял шийтгэгдэн хоригдож эхэлсэн бөгөөд хоёр жил орчим хорих ялаа эдэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Аюурсайхан нь сар шинийн баярын үеэр суллагдаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө