СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан хоёр иргэн амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан хоёр иргэн амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “Нуурын мөс рүү автомашин орж, хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт очиж, шалгахад мод тээвэрлэж явсан иргэд “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй зам товчлох зорилгоор баталгаагүй зам, гол, мөрний мөсөн дээгүүр зорчиж байх үед нуурын мөс цөмөрсний улмаас тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэдээс 2 иргэн живж амь насаа алдсан харамсалтай үйл явдал болжээ.

Амь насаа алдсан иргэд болон тээврийн хэрэгслийг гаргахаар орон нутгийн Онцгой байдлын алба болон Цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн батлагдаагүй зам, даваа, гүвээгээр зорчихгүй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.