Зам хаагдсаны улмаас явах боломжгүй болсон 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 хүнийг аюулгүй болгожээ

Зам хаагдсаны улмаас явах боломжгүй болсон 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 хүнийг аюулгүй болгожээ

Цасан шуурганы улмаас зам, даваа, гүвээ боогдож байна.

Тухайлбал, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид Шар нуруу багийн Ялаатын дөрөлж гэдэг газар зам хаагдаж явах боломжгүй болсон 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 хүний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Мөн “Завхан азза” ТӨХК-ийн ажилчидтай хамтран ковш механизмтай замыг нээхээр ажиллаж байна.