Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болон ЦЕГ-аас мэдээлэл хийв.
ВИДЕО:
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга П.Очбадрах “Анх цагдаагийн байгууллагын тусгай дугаар болох 102 дугаарт 2026 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 10:54 цагт хүний амь нас хохирсон гэх дуудлага ирсэн. Улмаар хэргийн газарт хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Хэрэг гарсан газар нь БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр байсан. 07:55 минутаас 10:52 минутын хооронд 30 настай жирэмсэн "М" эмэгтэй, түүний охин 4 настай "А" нар хутгалагдсан хутгалагдаж нас барсан. Мөн түүний охин 3 настай охин "А" гар сарвуу, нуруундаа хутгагдсан. Гурван удаагийн хагалгаанд орсон. Биеийн байдал хүнд байна. ЭЦА болон Мөрдөн шалгах алба онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Тухайн хэрэгт холбогдуулан иргэн “Б”-д 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна” гэв.